Нэг өрхийн цагаан сарын төсөв
Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Монгол түмэн ирэх жилдээ өнгөтэй өөдтэй, элбэг дэлбэг байхыг бэлгэдэж үндэсний баяр Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэвч энэхүү баяраар иргэд халаасандаа байдаг хэдийгээ харамгүй сэгсэрчихдэг тал бий.
Цагаан сараар ахмад настантай, дундаж амьдралтай нэг өрх хэдий хэмжээний зардал гаргаж байгааг барагцаалан тооцъё.
Дорж өвөө, Дулмаа эмээ хоёр нийт таван хүүхэд, 15 ач зээ, 3 гучтай. Жил бүрийн цагаан сараар хоёр буурлыг золгохоор ах дүү, хамаатан садан, танил нөхөд гээд 120 гаруй зочин ирдэг.
Ууц. Том хүү нь бие гүйцсэн эр хонины ууцыг “Хүчит шонхор” захаас 250.000₮-өөр аав, ээждээ авч өгсөн бөгөөд тэд үүнийгээ 35.000₮-өөр чануулна.
Хэвийн боов.Ширхэг нь 2200 төгрөгийн хэвийн боовноос нийт 15 ширхгийг авсан ба урамшуулалд нь суурь еэвэн дагалдаж ирсэн байна. Тавгийн идээ засахад ааруул хурууд, тавгийн чихрийн үнийг нэмбэл нийт 55.000₮ болно.
Бууз.Жил бүрийн цагаан сараар Дорж өвөөгийнх 1200 гаруй бууз хийдэг. 20 кг үхрийн цул махыг нэг кг-ыг нь 7200 төгрөгөөр худалдан авч, буузны маханд нийт 144.000 төгрөг зарцуулсан бол 15 кг дээд гурилыг нэг кг-ыг нь 1400 төгрөгөөр худалдан авч нийт 21 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүн дээр сонгино, хонины сүүлийн үнийг нэмбэл ойролцоогоор 170.000₮ буузанд зарцуулна.
Зууш, салат. Баярын ширээг төрөл бүрийн салат, зуушаар чимэхийн хэрээр зардал нь ч өснө. Нэг кг төмс дунджаар 1500 төгрөг, сонгино 1500 төгрөг, хиам 11.000 төгрөг, өргөст хэмх 4500 төгрөг, өндөг ширхэг нь 350 төгрөг. Ингээд төмснөөс найман кг авч, салат хийхээс гадна төрөл бүрийн зууш салат бэлтгэхэд хэрэглэгдэх хиам, өргөст хэмх тус бүр хоёр кг, нэг кг сонгино, арван ширхэг өндөг, байцаа, лууван, вандуй, майонез зэргийг авах бөгөөд дунджаар 80.000₮-ийн зардал гарна.
Ааруул цагаан идээ. Сар шинийн баярын ширээн дээр зайлшгүй байх ёстой зүйлс бол цагаан идээ, өрөм, ааруул хурууд юм. Нэг кг ааруул, тогооны өрмийг тус бүр 10.000 төгрөгөөр, цагаан тос 4000 төгрөгөөр авчээ. Тэгэхээр цагаан идээнд дунджаар 24.000₮ зарцуулна.
Айраг, архи.Тэд зочдоо дайлах арван литр айраг цэгээг нэг литрийг нь 2500 төгрөгөөр авна. Мөн шил сархдын үнийг 17.000 төгрөг гэж тооцон таван шилийг авбал нийт 85.000төгрөг болно. Ийнхүү айраг, архинд 110.000₮ зарцуулах нь.
Бэлэг.Дорж өвөө Дулмаа эмээ хоёр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ жилийн цагаан сарын бэлгээ сонгожээ. Тэд оймс, алчуур, эсгий углааш тэргүүтэй бэлэг сэлтийг томчуудад зориулж авах бол хүүхдүүдэд шоколад чихэр, тоглоом зэргийг мөнгөтэй бэлэглэнэ. Ингээд зочлон ирэх хүний тоогоор тооцоод үзвэл тэд бэлгэнд 600.000₮ гаруй төгрөг зарцуулна.
Мөн дээрээс нь ундаа жүүс, жимс жимсгэнэ гэх мэт жижиг зардлууд ч нэмэгдэж болно. Дээрхээс үзэхэд, Дорж өвөө, Дулмаа эмээ хоёр энэ жилийн Цагаан сарын баярт дунджаар 1.324.000₮-ийг зарцуулах нь ээ.
Айл бүр харилцан адилгүй хүнс бэлтгэж, бэлэг бэлддэг бөгөөд Дорж гуайн цагаан сарын дээрх төсөв нь нэг өрхийн төсвийг ДУНДЖААР ТООЦОЖ төлөөлж байгаа юм.
Б.Нямдарь
----------------------------------------------------------------------------
Mongolian Tsagaan Sar /Lunar New Year/ is fast approaching and there are left few weeks before the festivities.
Mongolians have tradition to great the new year with big feast table symbolizing prosperity and success in the coming year. But this tradition is hitting hard financially and for the most households burdens their pockets much.
Here we tried to calculate the Tsagaan Sar expenditure of a household with the average income.
Grandpa Dorj and Grandma Dulmaa have 5 children, 15 grandchildren, 3 grand-grandchildren. Every year their children and relatives visit them during the Tsagaan Sar celebrations and it counts to over 120 guests.
Uuts /lamb loin/. Eldest son bought the uuts at Khuchit Shonkhor market worth MNT 250,000 for his parents and also paid additional MNT 35,000 for its boiling.
Cookie set plate.Cookies are MNT 2200 per piece and the plate needs 15 peice, with round cookie as a bonus. The total cost for the cookie set plate including cookies, candies and aaruul /dried curds/ come up to MNT 55,000.
Buuz /dumplings/.Every year Grandpa Dorj prepares about 1200 pieces of buuz, using 20 kg of beef MNT 7200 per kilogram, which totals to MNT 144,000 for the meat alone. He also uses 15 kg of flour MNT 1400 per kilogram, totalling to MNT 21,000. Adding to the amount the costs for inions and lamb tail the total cost for the buuz comes up to MNT 170,000.
Appetizers. The feast table is usually accompanied with the appetizers, usuals are salad plates. MNT 1500 for 1kg potatoes, MNT 1500 for 1 kg onions, salami for MNT 11,000, MNT 4500 for 1kg cucumbers and eggs are MNT 350 per piece. Also the salad needs cabbage, carrots, peas and mayonaise totalling the cost for the appetizers to MNT 80,000.
Aaruul /dried curds/ and dairy products. Musts at the Tsagaan Sar table are aaruul and dairy products. Aaruul per kilogram is at MNT 10,000 and a must clotted cream per kilogram is at MNT 10,000 and white heavy cream for MNT 4000 totalling the amount to MNT 24,000.
Airag and alcohol beverages.Airag is at MNT 2500 per liter. Additional must haves are alcoholic beverages. We calculated the cost for alcoholic beverages at MNT 17,000 per bottle totalling to MNT 85,000 for five bottles. Total expenditure for the drinking part comes up to MNT 110,000.
Gifts.Grandpa Dorj and Grandma Dulmaa decided to support the domestic manufacture this year for the gifts for Tsagaan Sar. They have chosen socks, veils and felt slippers for gift for adults and for kids they have prepared chocolates, candies and toys to be accompanied with some cash. This totals the gifts budget to MNT 600,000.
Additional minor costs are associated with drinks for children such as juices, fruits and candies. The above costs total to MNT 1.324.000 on average.
The number is not universal for all the households naitonwide and it may differ per household. We tried to calculate the average spending for the household with average income.